Еврей 2:1-7 АБ2004

1 Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой.

2 Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,

3 бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.

4 Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.

5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.

6 Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.“Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

7 Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]