11 Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
12 “Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана,Чуулганы дунд Таныг Би магтан дуулна”,
13 мөн“Би Түүнд найдна”,“Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун”гэжээ.
14 Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,
15 бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.
16 Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ.
17 Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.