2 Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,
3 бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.
4 Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.
5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.
6 Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.“Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
7 Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]
8 Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан”гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ түүний эрхэнд бүх юмс оруулагдсаныг бид хараахан үзээгүй л байна.