6 Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна.
7 Тиймээс Ариун Сүнс“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,
8 Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адилТа нар зүрхээ бүү хатуу болго.
9 Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж,Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.
10 Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж,«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг.Тэд Миний замыг мэдсэнгүй» гэж айлдав.
11 «Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав”гэжээ.
12 Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.