8 Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адилТа нар зүрхээ бүү хатуу болго.
9 Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж,Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.
10 Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж,«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг.Тэд Миний замыг мэдсэнгүй» гэж айлдав.
11 «Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав”гэжээ.
12 Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.
13 Харин “Өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.
14 Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.