1 Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой.
2 Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ.
3 Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний“«Тэд Миний амралт уруу орохгүй» гэжБи хилэгнэн андгайлсан”гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог.
4 Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав” гэжээ.