10 Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.
11 Харин бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган,
12 хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.
13 Учир нь Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч тангараглах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангараглаж,
14 “Би үнэхээр чамайг ерөөн адислана. Би чамайг улам олон болгоно” гэж айлджээ.
15 Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ.
16 Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр тангарагладаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог.