1 Учир нь энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.
2 Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Энх тайвны хаан” авай.
3 Тэр эцэггүй, эхгүй, угийн бичиггүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.
4 Өвөг Абрахам олзныхоо дээжээс аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун.
5 Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах Хуулийн тушаалтай ажээ.
6 Харин тэр тэдний угийн бичгийнх биш боловч Абрахамаас аравны нэгийг хураасан бөгөөд амлалттай нэгнийг ерөөв.