Еврей 9:1-7 АБ2004

1 Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ.

2 Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгддэг юм.

3 Хоёр дахь хөшигний ард “Ариунаас Ариун газар” гэгддэг асар байв.

4 Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.

5 Өршөөлийн суудлыг халхлагч алдрын херубууд авдрын дээр байсан. Гэвч одоо энэ талаар нэг бүрчлэн ярьж чадахгүй.

6 Эдгээр нь ийнхүү бэлтгэгдмэгц, тахилч нар үйлчлэлийг гүйцэтгэхээр эхний асарт байнга ордог бөгөөд

7 харин хоёр дахь газарт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглүүдийн төлөө өргөх цусгүйгээр ордоггүй байжээ.