18 Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой.
19 Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье (Чи өөрөө бас надад өртэй шүү дээ гэж би чамд сануулах хэрэггүй байх).
20 Тийм ээ, дүү минь, Эзэн дотор чиний тусыг авахсан. Христ дотор миний зүрхийг тэнхрүүл.
21 Миний хэлснээс илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул чиний дуулгавартай байдалд итгэн, би чамд бичлээ.
22 Үүний зэрэгцээ надад байр бэлдээрэй. Учир нь та нарын залбирлаар би та нар уруу очно хэмээн найдаж байна.
23 Христ Есүс дотор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.
24 Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.