6 Христ уруу хандсан чамд буй аливаа сайн зүйлийн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосой гэж би залбирч байна.
7 Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.
8 Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зориг Христ дотор надад бий боловч,
9 настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя.
10 Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.
11 Тэр чамд урьд нь ашиггүй байсан боловч, харин одоо чамд ч, надад ч ашигтай.
12 Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол миний зүрх билээ.