18 Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.
19 Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.
20 Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
21 Христ Есүс доторх ариун хүн бүрд мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна.
22 Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна.
23 Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.