1 Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа боолоос ялгагдах юмгүй байдаг,
2 харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна.
3 Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан.
4 Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.
5 Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хөвгүүд нь адил үрчлэлийг авах юм.