Иаков 2:2-8 АБ2004

2 Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл,

3 та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл,

4 та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу?

5 Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?

6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?

7 Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?

8 Хэрэв та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.