Иаков 5:1-7 АБ2004

1 Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл.

2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ.

3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.

4 Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.

5 Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна.

6 Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.

7 Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм.