Иуда 1:1-7 АБ2004

1 Есүс Христийн боол, Иаковын дүү Иуда би дуудагдсан хүмүүс буюу Эцэг Бурханд хайрлагдан, Есүс Христэд хамгаалагдсан та бүгдэд илгээв.

2 Өршөөл, амар тайван, хайр нь та нарт улам арвин болохыг ерөөе.

3 Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.

4 Учир нь урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн хэсэг хүмүүс сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд бидний Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч ба Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.

5 Хэдийгээр та нар энэ бүхнийг нэгэнт мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Эзэн Египетийн нутгаас ард түмнийг аварсны дараа итгээгүй хүмүүсийг устгасан юм.

6 Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.

7 Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.