1 Бурханы хүслээр Есүс Христийн элч болсон Паул би болон дүү Тимот
2 Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэлт ах дүү нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь та нарт байх болтугай.
3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь
4 бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд