Тит 1:9-15 АБ2004

9 сургаалын дагуу итгэлт үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгч хүмүүсийн алдааг ойлгуулахын аль алинд нь чадвартай байх болно.

10 Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг.

11 Тэд бузар олз ашгийн төлөө заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг учраас тэднийг дуугүй болгох ёстой.

12 Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ.

13 Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн,

14 иудейчүүдийн үлгэр домгууд болон үнэнийг огоорогч хүмүүсийн тушаалуудад анхаарлаа хандуулахгүй болно.

15 Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг.