4 Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүн төрөлхтний төлөө гэсэн хайр нь ил болоход
5 Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм.
6 Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав.
7 Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнхийн амийн найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох юм.
8 Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай.
9 Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.
10 Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий.