7 Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнхийн амийн найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох юм.
8 Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлсийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн хүмүүс сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Ингэх нь сайн бөгөөд хүмүүст тустай.
9 Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээн ба тэмцлээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.
10 Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа зайлсхий.
11 Тийм хүн гажууд болгогдсон бөгөөд өөрийгөө буруутган нүгэл хийдгийг мэд.
12 Би Артемыг, эсвэл Тухикийг чам уруу илгээх үед чи Никополд над уруу яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ.
13 Хуульч Зен болон Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно.