1 Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав.
2 Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.
3 Тэгэхэд Давид түүнээс—Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад—Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.
4 Давид түүнд—Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр—Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв.