3 Тэгэхэд Давид түүнээс—Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад—Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.
4 Давид түүнд—Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр—Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв.
5 Мэдээ хүргэж ирсэн тэр залууд хандан Давид—Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв.
6 Давидад өгүүлсэн тэр залуу—Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.
7 Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.
8 Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ.
9 Саул надад “Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна” хэмээн өгүүлэв.