2 Самуел 10:10-16 АБ2004

10 Харин үлдсэн хүмүүсээ тэр өөрийн дүү Абишаигийн гарт даатган, Аммоны хөвгүүдийн эсрэг жагсаан байрлуулав.

11 Иоаб—Хэрэв сиричүүд надаас хэт илүү хүчтэй бол чи надад тусал. Харин хэрэв Аммоны хөвгүүд чамаас хэт илүү хүчтэй бол би чамд туслахаар очих болно.

12 Хүчтэй байгтун. Ард түмнийхээ төлөө хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой гэдгээ үзүүлье. ЭЗЭН Өөрийн мэлмийд юу сайн гэснээ үйлдэх болтугай гэв.

13 Ингээд Иоаб болон түүнтэй хамт байсан цэргүүд сиричүүдтэй тулалдахаар ойртсонд сиричүүд зугтав.

14 Аммоны хөвгүүд сиричүүдийн зугтахыг хараад өөрсдөө бас Абишаигийн урдаас зугтаж хот уруу оров. Тэгээд Иоаб Аммоны хөвгүүдтэй дайтахаас буцан, Иерусалимд ирэв.

15 Сиричүүд өөрсдийгөө Израильд ялагдсаныг хараад, өөрсдийнхөө хүмүүсийг цуглуулав.

16 Хададезер хүмүүсийг илгээн, Евфрат мөрний чанад дахь сиричүүдийг авчруулсанд тэд Хеламд ирэв. Хададезерын цэргийн жанжин Шобах тэднийг удирдав.