2 Самуел 10:3-9 АБ2004

3 аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд—Тан уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тан уруу зарц нараа явуулсан бус уу? гэв.

4 Ийнхүү Ханун Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг нь ташаа хүртэл нь цуулан, буцааж явуулав.

5 Тэд энэ тухай Давидад хэлсэнд тэр тэднийг угтуулахаар хүн явуулав. Учир нь тэр хүмүүс үлэмж доромжлогджээ. Хаан—Та нар сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцацгаа гэв.

6 Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав.

7 Давид үүнийг сонсоод, Иоаб болон хамаг цэргүүд, хүчит эрсээ илгээв.

8 Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын хаалган дээр байлдааны жагсаалаар зогсоход Зоба болон Рехобын сиричүүд мөн Тоб болон Маакагийн хүмүүс тусдаа, талд байрлав.

9 Тулалдааны талбар түүний урд талд, мөн ард талд байгааг Иоаб хараад, Израилийн бүх шилдэг эрсээс сонгон, тэднийг сиричүүдийн эсрэг жагсаан байрлуулав.