2 Самуел 11:1-7 АБ2004

1 Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.

2 Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.

3 Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь—Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв.

4 Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.

5 Эмэгтэй жирэмсэн болоод, Давид уруу хүн явуулж,—Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв.

6 Давид Иоаб уруу хүн явуулж,—Хит хүн Уриаг над уруу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид уруу явуулав.

7 Уриа түүн дээр ирэхэд, Давид түүнээс Иоаб болон хүмүүсийн сайн сайхан ба тулалдааны байдлын талаар асуув.