2 Самуел 12:1-6 АБ2004

1 Дараа нь ЭЗЭН Натаныг Давид уруу илгээв. Тэр Давид дээр ирж,—Нэгэн хотод хоёр хүн байжээ.Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв.

2 Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ.

3 Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ.Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж,талхнаас нь идэж, аяганаас нь ууж,өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв.

4 Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв.Өөр дээр нь ирсэн аянчинд зориуланөөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй.Харин тэр ядуу хүний охин хургыг авч,өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээгэв.

5 Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж, Натанд хандан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой.

6 Тэр хүнд энэрэх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас тэр хүн охин хурганы төлөө дөрөв дахин төлөх хэрэгтэй гэв.