2 Самуел 12:11-17 АБ2004

11 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, чиний эсрэг гай зовлонг Би гэрийнхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч, хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.

12 Чи үүнийг нууцаар үйлдсэн бол, Би хамаг Израилийн өмнө, наран доор энэ хэргийг үйлдэнэ” гэв хэмээн хэлэв.

13 Тэгэхэд Давид Натанд—Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад—ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.

14 Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.

15 Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв.

16 Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.

17 Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.