2 Самуел 12:14-20 АБ2004

14 Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.

15 Ингээд Натан гэр өөдөө буцав. Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хүү хүнд өвчинд нэрвэгдэв.

16 Тийм учраас Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйн, мацаг барьж, явж, шөнөжингөө газар хэвтэв.

17 Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.

18 Долоо дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давидын зарц нар хүүхдийг нас барсныг Давидад хэлэхээс айж байв. Учир нь “Хүүг амьд байх үед бид хааныг ятгахад тэр бидний үгийг сонсоогүй. Хаан өөртөө ямар нэгэн муу юм хийж магадгүй тул хүүхэд нь нас барсныг хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж байв.

19 Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хүүхэд нас барсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа—Хүү нас барсан уу? гэж асуухад тэд—Тийм ээ, тэр нас барав гэв.

20 Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.