2 Самуел 12:24-30 АБ2004

24 Тэгээд Давид эхнэр Батшебагаа тайтгаруулан, түүн дээр орон, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. ЭЗЭН одоо түүнийг хайрласан бөгөөд

25 эш үзүүлэгч Натанаар үг илгээн, ЭЗЭНий төлөө түүнийг Иедидиа хэмээн нэрлэлээ.

26 Иоаб Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан, хаан хотыг эзэлж авав.

27 Иоаб Давидад элч нарыг илгээн—Би Раббагийн эсрэг дайтан, усны хотыг хүртэл эзлэн авав.

28 Тийм учраас одоо, ардуудаас үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван, энэ хот миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв.

29 Иймээс Давид бүх цэргээ цуглуулж, Рабба уруу очин, түүний эсрэг дайтан, хотыг эзэлж авав.

30 Тэгээд тэдний хааны титмийг толгойноос нь авав. Титмийн хүнд нь нэг талант алт бөгөөд үнэт чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөв. Тэр хотоос Давид маш их хэмжээний зүйлсийг олз болгон авав.