1 Түүний дараа ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт бүсгүй дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.
2 Амнон дүү бүсгүй Тамараас болж маш их бачимдсаны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд Амнон түүнд ямар нэг юм хийнэ гэхэд хэцүү санагдаж байв.
3 Гэвч Амнонд нэгэн найз байсан нь Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хэмээх нэртэй байлаа. Ионадаб нь их заль мэхтэй хүн байв.
4 Тэр Амнонд—Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд—Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.