2 Самуел 13:16-22 АБ2004

16 Харин Тамар түүнд—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн муу хэргээс ч илүүгээр буруу шүү дээ гэсэн боловч, тэр Тамарын хэлэхийг сонссонгүй.

17 Тэгээд Амнон зарц залуугаа дуудан,—Энэ хүүхнийг надаас хөөж гаргаад, үүдээ түгж гэж тушаав.

18 Тамар урт ханцуйтай хувцас өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа. Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив.

19 Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.

20 Түүний ах Абсалом түүнд—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.

21 Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв.

22 Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.