2 Самуел 13:20-26 АБ2004

20 Түүний ах Абсалом түүнд—Чиний ах Амнон чамтай хамт байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрх сэтгэлдээ бүү хадгал гэв. Ийнхүү Тамар Абсалом ахынхаа гэрт үлдээд, ганцаараа амьдрав.

21 Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэв.

22 Харин Абсалом Амнонд энэ хэргийн талаар сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь доромжилсон учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.

23 Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив.

24 Абсалом хаанд бараалхан,—Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан өөрийн зарц нарын хамт зарц надтай хамт яваач гэв.

25 Гэвч хаан Абсаломд—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв.

26 Тэгэхэд нь Абсалом—Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс—Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.