2 Самуел 13:25-31 АБ2004

25 Гэвч хаан Абсаломд—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд дарамт болж магадгүй гэв. Хэдийгээр Абсалом ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв.

26 Тэгэхэд нь Абсалом—Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэхэд, хаан түүнээс—Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.

27 Гэвч Абсалом түүнийг ятгахад тэр Амнон болон хааны бүх хөвгүүнийг түүнтэй хамт явуулав.

28 Абсалом зарц нартаа тушааж,—Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.

29 Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүн босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав.

30 Тэднийг замдаа явж байх үед Давидад—Абсалом нь хааны бүх хөвгүүнийг цохин алав. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ ирэв.

31 Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв.