2 Самуел 13:31-37 АБ2004

31 Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв.

32 Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан—Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав хэмээн эзэнтэн минь бүү бод. Амнон л үхэв. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон доромжилсон өдрөөс Абсаломын санаа тодорхой байсан юм.

33 Тийм учраас одоо “Хааны бүх хөвгүүд алагдав” хэмээх энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү байлга. Учир нь ганцхан Амнон л үхэв гэв.

34 Абсалом зугтлаа. Харуул залуу нүдээ өргөн харахад, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав.

35 Ионадаб хаанд—Харагтун, хааны хөвгүүд ирчихээд байна. Таны боолын хэлсний дагуу болжээ хэмээв.

36 Түүнийг ийнхүү айлтгамагц хааны хөвгүүд орж ирж, чанга дуугаар уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд гашуудан уйлалдав.

37 Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Давид хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гуниглаж байв.