36 Түүнийг ийнхүү айлтгамагц хааны хөвгүүд орж ирж, чанга дуугаар уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд гашуудан уйлалдав.
37 Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи уруу очжээ. Давид хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гуниглаж байв.
38 Ийнхүү Абсалом зугтан Гешурт очоод, тэнд гурван жилийн турш байв.
39 Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.