2 Самуел 13:4-10 АБ2004

4 Тэр Амнонд—Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд—Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.

5 Тэгэхэд Ионадаб түүнд—Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна” гэж хэл гэв.

6 Ийнхүү Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд—Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрч өгөөч гэв.

7 Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж,—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв.

8 Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв.

9 Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон—Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.

10 Дараа нь Амнон Тамарт—Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив.