2 Самуел 13:6-12 АБ2004

6 Ийнхүү Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд—Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө надад хэдэн боов хийлгүүлж, надад түүний гараас идэхийг зөвшөөрч өгөөч гэв.

7 Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр уруу хүн явуулж,—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв.

8 Ийнхүү Тамар Амнон ахынхаа гэрт ирэхэд, тэр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухаад, нүднийх нь өмнө боов хийж жигнэв.

9 Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон—Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.

10 Дараа нь Амнон Тамарт—Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив.

11 Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч,—Дүү минь, надтай унт гэв.

12 Харин Тамар—Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч!