2 Самуел 13:9-15 АБ2004

9 Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч, Амнон идэхээс татгалзав. Амнон—Бүгд эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.

10 Дараа нь Амнон Тамарт—Хоолыг унтлагын өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа унтлагын өрөөнд авч очив.

11 Амнонд идүүлэхээр боовыг авчиртал, Амнон түүнийг тэврэн авч,—Дүү минь, надтай унт гэв.

12 Харин Тамар—Болохгүй, ах минь. Намайг бүү доромжлооч. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Ийм ичгүүргүй хэрэг бүү үйлдээч!

13 Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.

14 Гэвч Амнон түүний үгийг сонссонгүй. Амнон түүнээс илүү хүчтэй байсан тул түүнийг доромжлон, түүнтэй унтав.

15 Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байв. Амнон тэр эмэгтэйд—Босоод, зайл! гэв.