1 Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.
2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд—Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.
3 Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.
4 Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд—Тусалж хайрла, хаантан минь гэв.