2 Самуел 14:23-29 АБ2004

23 Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав.

24 Харин хаан—Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.

25 Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.

26 Түүнийг үсээ хусуулахад, (Дээрээс нь хүндээр дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр тэр үсээ хусуулдаг байв) тэр толгойн үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байв.

27 Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд тэр үзэсгэлэнт гоо эмэгтэй байв.

28 Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй.

29 Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүн уруу хүн явуулсан боловч, тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв.