2 Самуел 15:17-23 АБ2004

17 Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч, сүүлчийн гэрийн дэргэд зогсов.

18 Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.

19 Хаан гит хүн Иттаид—Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Чи харь хүн бөгөөд бас цагаачин учир буцаж, хаантайгаа хамт үлд.

20 Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв.

21 Иттаи хаанд хариулан—ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв.

22 Тиймээс Давид Иттаид—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв.

23 Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.