2 Самуел 15:24-30 АБ2004

24 Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв.

25 Хаан Задокт—Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.

26 Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.

27 Хаан тахилч Задокт—Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.

28 Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.

29 Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.

30 Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.