2 Самуел 15:28-34 АБ2004

28 Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.

29 Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.

30 Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.

31 Хэн нэгэн нь Давидад—Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид—ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.

32 Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав.

33 Давид түүнд—Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно.

34 Хэрэв чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, би таны зарц болъё. Урьд эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл чи Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна.