2 Самуел 15:3-9 АБ2004

3 Тэгэхэд нь Абсалом түүнд—Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв.

4 Үүнээс гадна Абсалом—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв.

5 Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ.

6 Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.

7 Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.

8 Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.

9 Хаан түүнд—Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.