2 Самуел 15:5-11 АБ2004

5 Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ.

6 Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.

7 Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.

8 Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.

9 Хаан түүнд—Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж,—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв.

11 Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв.