2 Самуел 15:7-13 АБ2004

7 Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.

8 Таны боол би Сирийн Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” хэмээн тангарагласан юм гэв.

9 Хаан түүнд—Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.

10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж,—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом бол Хеброн дахь хаан юм” хэмээгтүн гэж хэлүүлэв.

11 Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв.

12 Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.

13 Тэгэхэд Давид дээр нэгэн элч ирж,—Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгүүлэв.