20 Абсалом Ахитофелд—Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв.
21 Ахитофел Абсаломд—Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.
22 Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров.
23 Тэр цагт Ахитофелын зөвлөсөн зөвлөгөө нь хүн Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Иймээс Ахитофелын хамаг зөвлөгөө нь Давидад, мөн Абсаломд үнэлэгддэг байлаа.