2 Самуел 18:10-16 АБ2004

10 Нэгэн хүн түүнийг хараад Иоабт—Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.

11 Иоаб тэр хүнд—Чи түүнийг харсан байж, яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд,

12 тэр Иоабт—Би мянган мөнгө авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Биднийг сонсож байхад, хаан танд болон Абишаи, Иттаи нарт “Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай” хэмээн тушаасан билээ.

13 Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв.

14 Иоаб—Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.

15 Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.

16 Иоаб эвэр бүрээ үлээж, дуугаргахад хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөө зогсоож, буцаж ирэв. Учир нь Иоаб ардуудыг татан зогсоов.