2 Самуел 18:17-23 АБ2004

17 Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.

18 Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр—Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг.

19 Задокийн хөвгүүн Ахимааз—Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.

20 Харин Иоаб түүнд—Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв.

21 Иоаб куши хүнд—Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куши хүн Иоабт мэхийгээд, гүйж одов.

22 Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт—Юу болсон ч би бас куши хүний араас гүйе л дээ гэхэд, Иоаб—Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв.—

23 Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд, Иоаб—Гүй, гүй хэмээн өгүүлэв. Ахимааз тэгш тал газраар гүйж, куши хүнийг гүйцэж түрүүлэв.