2 Самуел 18:19-25 АБ2004

19 Задокийн хөвгүүн Ахимааз—Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.

20 Харин Иоаб түүнд—Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв.

21 Иоаб куши хүнд—Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куши хүн Иоабт мэхийгээд, гүйж одов.

22 Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт—Юу болсон ч би бас куши хүний араас гүйе л дээ гэхэд, Иоаб—Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв.—

23 Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд, Иоаб—Гүй, гүй хэмээн өгүүлэв. Ахимааз тэгш тал газраар гүйж, куши хүнийг гүйцэж түрүүлэв.

24 Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, тэргүүнээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.

25 Харуул хааныг дуудан, айлтгасанд хаан—Ганц хүн байгаа бол, баяртай мэдээ буй заа гэв. Өнөөх хүн улам улам ойртов.